Лабораторийн эмчийн зөвлөгөө Нөхөн үржихүйд туслах технологи Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд

Sex Hormone Binding Globulin буюу Бэлгийн Даавар Холбогч Глобулины тухай

September 15, 2017

1. Sex Hormone Binding Globulin нь элгэнд үүсдэг уураг
2. Бэлгийн дааврууд(тестостерон,дигидротестостерон, эстроген) –тай холбогдож бие махбодь дотор зөөж өгдөг. Цусан дахь нийт тестостероны 45-65 % нь бэлгийн даавар холбогч глобулинтай холбоот байдлаар байдаг.
3. Цусан дахь хэмжээ нь нас, хүйс, таргалалт зэрэг хүчин зүйлээс хамаарч өөрчлөгддөг
4. Цусны шинжилгээгээр биед агуулагдах хэмжээг тодорхойлно.
5. Оношлогоо : Эр бэлгийн дааврын дутагдлыг оношлох , бэлэг эрхтэний үйл ажиллагаа алдагдах болон бэлгийн чадавхи алдагдах , эрэгтэй үргүйдлийн оношлогоонд хэрэглэнэ. Мөн хөвгүүдийн бэлгийн бойжилт эрт болон хожуу явагдах мөн эр бэлгийн дааврын илүүдлийн шинж тэмдэгтэй эмэгтэйчүүдийг хянах оношлогоонд хэрэглэнэ.
6. Эр бэлгийн даавар тестостерон, чөлөөт тестостерон даавруудтай хамт тодорхойлох нь оношын ач холбогдолтой.
7. Эр бэлгийн дааврууд нь бэлгийн хоёрдогч шинж болон бэлгийн дур хүсэл, бэлгийн чадавхи, бэлэг эрхтэний хэвийн ажиллагааг хангаж байдаг.
8. Sex Hormone Binding Globulin ихсэх шалтгаан :
• Элэгний үрэвсэл
• Бамбайн дааврын илүүдэл
• Мэдрэлийн шалтгаант хоолны дуршил буурах эмгэг( анорекси)
• ХДХВ-ийн халдварын үед
9. Sex Hormone Binding Globulin багасах шалтгаан :
• Таргалалт
• Чихрийн шижингийн 2-р хэлбэр
• Бамбайн дааврын дутагдал
• Эр бэлгийн дааврын илүүдэл
10. Хэвийн хэмжээ : Эрэгтэйд : 15-100 нмол/л; Эмэгтэйд : 15-120 нмол/л

Та уг шинжилгээнд хамрагдахыг хүсвэл Юнимед Интернейшнл эмнэлгийн эмчид хандана уу!

Лавлах утас: 7700-000
Хаяг: 3,4 хороололд Эх Нялхсын баруун урд, БИЛЭГ их дэлгүүрийн замын эсрэг талд байрлана.

You Might Also Like

No Comments

Leave a Reply