Бамбай булчирхайн дааврууд нь бараг бүх бодисын солилцоонд нөлөөлж зүрх судас, хоол боловсруулах, бэлгийн, сэтгэхүйн үйл ажиллагаанд оролцдог. Мөн биеийн өсөлт хөгжилтийг хариуцдаг. Үр хөврөлийн үед араг яс, мэдэрлийн тогтолцооны үүсэлт хөгжилтийг хангадаг байна.
Бамбай булчирхайн эмгэг үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс:
* Эмийн нөлөө
* Тамхины цианид
* Архаг үрэвсэл
* Бамбай булчирхайн хагалгаа
* Цацраг идэвхит туяа
* Удамшил гэх мэт хүчин зүйлс нөлөөлнө.
Бамбай булчирхайн үйл ажиллагаа багасах тохиолдолд:
– Гутарна
– Ядарна
– Таргална
– Зовхи хөөнө
– Анхаарал суларна
– Үс унана
– Өтгөн хатна
– Даарна
Бамбай булчирхайн үйл ажиллагаа ихсэх тохиолдолд:
– Уурлах
– Хөлс их гарах
– Нойргүйдэнэ
– Нүд бүлтийх
– Нүүр халуу оргино
– Турна
– Гэдэс гүйлгэнэ
– Халууцна
Бамбай булчирхайн эмгэгийг оношлох:
А. Эмчийн асуумж, үзлэг
Б. Цусанд даавруудын хэмжээг үзнэ.
В. Эхогоор бамбай булчирхайн хэмжээ, бүтэц, зангилаат болон голомтот үүсгэврийг тодорхойлно.
Г. Эд эсийн шинжилгээ болон шаардлагатай тохиолдолд бусад нарийн шинжилгээ хийнэ.
Манай эмнэлэг бамбай булчирхайн эхо оношилгоог АНУ-ын хэт авиан аппаратаар түргэн, шуурхай оношилгоо хийж үйлчилж байна.
Холбоо барих утас: 7700-0000
No Comments