Дурангийн мэс засал

Манай орны 30 дээш насны эмэгтэйчүүдийн 1/3 их бага хэмжээгээр шээс задгайрах эмгэгтэй байна

November 12, 2016
шээс задгайрах өвчин

Шээс задгайрах эмгэг нь инээх, ханиалгах, найтаах, биеийн хүчний ажил хийх, хүнд зүйл өргөх төдийд мөн ариун цэврийн өрөө орох хүртэл шээсээ барьж чадахгүй шээс дусаах, шээс алдах шинж тэмдэгээр илэрдэг хүнд биш ч, сэтгэлзүйн хувьд их дарамттай өвчин. Тухайн хүний хэвийн аж төрөх дэглэмийг алдуулахын зэрэгцээ, бусдаас санаа зовох, ичих, цаашлаад хөдөлмөрийн чадвар алдагдахад хүргэдэг эмгэг юм. Дээрхи зовиуртай эмэгтэйчүүдийн 50 гаруй хувь нь эмнэлэгт хандаж үзүүлж оношлогоо эмчилгээ хийлгэдэггүй, хаана ямар эмчид хандахаа мэддэггүй. Улмаар дээрхи зовиур даамжран сэтгэл гутрах, шээс үнэртэж байгаа болов уу? гэсэн бодол үргэлж дагах болдог. Манай оронд хийгдсэн судалгаануудаас харахад “30 дээш насны эмэгтэйчүүдийн 1/3 их бага хэмжээгээр шээс задгайрах эмгэгтэй” байна. Түүнчлэн ихэвчлэн давсаг болон шулуун гэдэс унжих /пролапс/ эмгэгтэй хавсран байдлаар тохиолдох нь элбэг бөгөөд эдгээр хүндрэлийг заавал мэс заслын аргаар эмчилдэг байна.
Таньд дээрхи зовиур ямар нэг байдлаар илэрч байна уу? Тэгвэл шээс задгайрах эмгэгийг манай эмнэлэг эмчилдэг боллоо. Та санаа зовох хэрэггүй! Өөртэй итгэлтэй алхах боломжтой!

Юнимед Интернейшнл эмнэлгийн эмэгтэйчүүд, мэс заслын эмч О.Хэрлэн

You Might Also Like

No Comments

Leave a Reply