Сонгино нь витамин В6, С, магний болон эслэгээр баялаг ногоо юм. Хэдий бидний нулимсыг “бардаг” боловч эрүүл мэндэд хэрэгцээтэй маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг байна. Тухайлбал, хоол боловсруулалт, зүрх судасны эрүүл мэндэд чухал нөлөөтэй. Мөн бие махбодиос хорт бодисыг гадагшлуулж, хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Цусны урсгалд шууд орсноор бие махбодь дахь нян бактерийг устгаж, хоргүйжүүлдэг тухай та сонсож байсан уу?
Дээрх зорилгоор сонгиныг хөлийнхөө уланд наах хэрэгтэй. Хөлийн уланд меридиан буюу дотор эд эрхтэнтэй шууд холбогдох холбоосууд байрлах бөгөөд эдгээрээр дамжин дотор эрхтэн, мэдрэлийн тогтолцоонд шууд нөлөөлөх боломжтой юм. Мөн хөл нүцгэн явах хэрэгтэй! Учир нь бид гутал өмссөнөөр меридианууд хамгаалалтанд ордог юм байна.
Анхаарах зүйлс: Таны хэрэглэх сонгино чанартай, органик байх хэрэгтэй. Хөлийнхөө уланд тавих учир сонгиноо хавтгайгаар нь хэрчээрэй. Үүний дараа сонгиноо хөлийнхөө уланд наагаад, унахаас сэргийлэн даавуун оймс өмсөнө. Ингээд л сонгины шид эхлэх болно.
Хөлийнхөө уланд сонгино нааснаар ямар үр дүнд хүрэх вэ?
1. Сонгино /сармис ч мөн адил/ нян болон вирусын эсрэг хүчтэй нөлөөтэй
2. Цусыг хоргүйжүүлнэ: Сонгино дотор агуулагдах фосфорын хүчил хүний биед шингэж цусанд орсноор цусыг цэвэршүүлдэг
3. Агаарыг цэвэршүүлнэ: Таныг унтаж байх хугацаанд сонгины ааг тодорхой хэмжээгээр гадагш агаар луу ууршиж орчмын агаарыг цэвэршүүлэх болно
Ингээд л унтаж байхдаа өөрийгөө эрүүлжүүлэх боломжтой боллоо
Мэдээллийг орчуулсан: Юнимед Интернейшнл эмнэлгийн дотрын эмч О.Сарнай
No Comments