Дурангийн мэс засал

November 3, 2016

Энэхүү өвчин нь ихэвчлэн ахимаг насны, олон төрсөн, гадаа эсвэл хүйтэнд зогсож ажиллах хугацаанд доороосоо даардаг эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог.
Шалтгаан: Шээс задгайрах нь өвчин биш харин янз бүрийн өвчний үед хүйс ялгалгүй илэрдэг шинж тэмдэг юм. Шээс задгайрлыг нь анхдагч ба хоёрдагч гэж ялгадаг.
Анхдагч: шээс задгайрал нь давсагны хуниас буюу шээсийг таслан зогсоогч булчингийн гажгаас үүсдэг. Жишээлэхэд, төрөлхийн гажиг эсвэл гэмтэл авах г.м.
Хоёрдогч: шээс задгайрал нь бүтцийн хувьд хэвийн байгаа хуниас булчин нь хэвийн ажиллаж чадахгүй байх үед үүсдэг. Хоёрдогч шээс задгайралын шалтгаан нь нугасан дахь шээс гаралтыг зохицуулдаг хэсгийн гэмтлээс эхлээд өвчтөний сэтгэцийн онцлог хүртэл олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Давсагны хуниас булчингууд бүтцийн хувьд хэвийн байгаа боловч үйл ажиллагаагаа явуулж чадахгүй, явуулсан ч суларсан байж болохыг онцлох хэрэгтэй байх. Ийм тохиолдолд биеийн хүчний багахан төдий ачаалал авахад шээс өөрийн мэдээгүй гардаг. Энэ хувилбарыг стрессийн шээс задгайрал гэж үздэг.
Стрессийн шээс задгайрлыг биеийн ачааллын задгайрал ч гэдэг бөгөөд ханиах, найтаах, инээх, явган явах, биеийн хүчний дасгалын хийх, сууж, эсвэл хэвтэж байгаад босох, хүнд юм өргөх зэрэгт ажиглагддаг.
Стрессийн шээс задгайрал ихэвчилэн хөгшрөлтийн үед тохиолддог ч төрсний дараа, хагалгааны дараа, сарын тэмдгийн хооронд эм бэлгийн даавар эстрогений дутагдалтай холбоотойгоор үүсэж болно. Гэхдээ шээс задгайрал нь шээсний замын халдвар, үтрээний халдвар, өтгөн хатах зэрэг хялбар эмчилж болдог эмгэгээс үүдсэн байж болзошгүй. Мөн зарим төрлийн эм нь шээс задгайрлын шалтгаан болдог тул эдгээр тохиолдолд зөв эмчилгээ хийхэд л хялбархан эмчлэх боломжтой.
Эмчилгээ:
Олонхи эмэгтэйчүүд шээс задгайрлын үед эмчид хандаж зөвлөгөө авахаас ичиж зовдог. Үр дүнд нь мэргэжлийн эмчид үзүүлэн эмчилгээ хийлгээд хэвийн амьдралдаа эргэн орохын оронд эмгэгээ нуух гэж ажлаа орхих, найз нөхдөөсөө бэргэх зэргээр амьдралаа бүхэлд нь өөрчлөхөд хүрдэг. Улмаар элдэв үзмэрч, домч нарт хандаж, эмчилгээ нь бүтэлгүй болоход сэтгэл санаагаар ихэд унаж, өвчин нь улам даймжирдаг.
Шээс задгайрлын жинхэнэ шалтгааныг зөвхөн мэргэжлийн эмч л тодорхойлж, зөв эмчилгээг хийж чадна.
Зөвлөгөө: Тамхи нь давсагны гөлгөр булчинг цочросноор өөрийн мэдэлгүй агшилт үүсэхэд нөлөөлдөг. Хэт их жин нь хэвлийн хөндийн даралтыг нэмэгдүүлснээр мөн л давсаг өөрийн мэдэлгүй агшихад нөлөөлдөг. Тамхиа хаяж, илүүдэл жингээ хасах шаардлагатай.
Шээс задгайрах хандлагатай бол өдөр тутамдаа дараах энгийн алхамуудыг хийж заншаарай!
Үүнд: давсгаа сулласны дараа босоод, ахин сууж гүйцэд суллаж сурах хэрэгтэй. Мөн уух шингэнээ зохицуулж өдрийн турш тогтмол цагуудад давсагаа суллаж улмаар бие засах цагаа бага багаар холдуулах зарчимаар давсагны булчингаа чангалах арга хэрэглэж болно. Гэхдээ шээс задгайрах өвчнийг мэс заслын аргаар эмчлэх нь хамгийн өндөр үр дүнтэй байдаг. Дараагийн нийтлэлдээ бид шээс задгайрлыг эмчлэх мэс засал эмчилгээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллэх болно.
Манай хамт олны хичээл зүтгэл танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ.
Лавлах утас: 7700-0003

You Might Also Like

No Comments

Leave a Reply