Орчин цагт хүн төрлөхтөний амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор гадаа нар салхинд ажил эрхэлдэг хүн амын тоо сүүлийн 100 жилийн дотор 3 дахин буурсан судалгааны үр дүн байдаг. Дандаа битүү байр саванд ажиллаж, амьдарч (хүүхдүүд нь цэцэрлэг, сургуульд) нарны шууд туяанд байх нь ховор болсноос Д аминдэмийн дутагдалд их орох болсон. Эрдэмтдийн судалгаагаар дэлхийн нийт хүн амын 50%-иас дээш хувь нь Д аминдэмийн дутагдалтай байдаг. Монгол орны хувьд Д аминдэмийн дутагдал өндөр тархалттай байна. Манай орны нийт хүн амын 98% нь Д аминдэмийн дутагдалтай байна гэж гадны орны эрдэмтэд тогтоосон байдаг. Монголд Д аминдэмийн дутагдал элбэг байдгийг хүүхдийн рахит өвчнөөс харж болох юм. Д аминдэмийн дутагдал нь зөвхөн ясны хэвийн хөгжил болон сульдаа өвчинд хамааралтай биш харин олон төрлийн ужиг өвчин болон хүний биед маш хор хөнөөлтэй олон төрлийн эрсдлийг дагуулж байдаг гэдэг нь олон улсын эрдэмтдийн судалгаагаар батлагдаад байна. Мэргэжилтнүүдийн тогтоосноор Д аминдэмийн дутагдал нь 200 гаруй төрлийн өвчний эрсдэлт хүчин зүйл болдог. Иймээс Д аминдэмийг олон төрлийн авъяастай даавар хэмээн тодорхойлох болсон байна.
“Юнимед Интернейшнл эмнэлгийн хүүхдийн амбулаториор үйлчлүүлсэн хүүхдүүдэд Д аминдэмийн түвшинг эмнэлзүйгээр нь
болон Liaison аппаратаар тогтоосон байдал” сэдэвт хүүхдийн эмч Б.Одгэрэл, П.Нямцэрэн, Б.Оюунтуяа нарын судалгааны ажлын оршил хэсгээс…
No Comments