Дотрын эмчийн зөвлөгөө

Ханиад дарах уламжлалт хялбар аргуудаас

October 13, 2016
Ханиад дарах энгийн арга

Сэрүүн, хүйтний улирал ирж байгаатай холбоотой ханиад томуу ихсэх хандлагатай байна. Иймээс хамар битүүрч ханиадны шинж тэмдэг илрэх төдийд байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр ханиад дарах аргуудаас хүргэе.

Хий ханиалгасан үед
Чацарганыг сайн нухаж няцлаад 200 гр усанд 10 гр- ыг хийж буцалгана. Бэлтгэсэн шингэнээсээ өдөрт 3 удаа хоолны халбагаар ууна. Цагаан гааны буцалсан шүүсийг бага тунгаар өдөрт 3 удаа ууж болно. Яншуй 3 ширхэгийг 150 гр усанд хийж 2-3 минут буцалгаад бүлээнээр хэрэглэнэ. Хөх дэгд, цагаан дэгд, царван, цагаан лууванг адил хэмжээтэй хольж өдөрт 3 удаа буцалгаж уугаарай

Сүүгээр ханиад дарах арга
500 гр сүүг бага зэрэг халааж дотор нь 1 ширхэг өндөг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь 1 ц/х зөгийн бал, 2 ц/х цөцгиийн тос нэмээд сайтар хутгаад унтахын өмнө ууна. Сүүнд чихэр өвс чанаад өдөрт 3 удаа ууна. Эдгээр аргуудыг ханиадны шинж тэмдэг дөнгөж илэрч эхлэх үед хэрэглэвэл үр дүн илүүтэй.

Уламжлалт Анагаах Ухааны их эмч Д.Өлзийбаяр

You Might Also Like

No Comments

Leave a Reply