Уламжлалт анагаах ухаан

Таны нуруу өвдөж байна уу?

October 13, 2016
нуруу өвдөх диск суух уламжлалт

Хүний нуруу хүзүү, сээр, бүсэлхий гэсэн хэсгүүдээс тогтоно. Нурууны яснууд хүний гол тулгуур эрхтэний нэг төдийгүй тархины үргэлжлэл болсон нугасны хамгаалалт нь болдог. Сүүлийн үед нуруу, хүзүү өвдлөө гэдэг яриа ялангуяа залуучуудын дунд зонхилох боллоо. Яагаад гэвэл залуучууд, оффис ажилтай хүмүүс удаан хугацаагаар идэвхитэй хөдөлгөөнгүй нэг байрлалаар компьютер дээр ажиллах, хол замд машин барих, лекц, хичээлийн заалны сандал дээр буруу суух, нас ахимаг хүмүүст насжилттай холбоотой, амьдралын янз бүрийн шалтгааны улмаас бага насандаа хүнд юм өргөх, хөдөлмөр эрхлэх зэрэг тохиолдолд түгээмлээр мөн нэг л удаа газраас ямар нэг хүнд ачааг буруу техникээр өргөж нуруугаа гэмтээх тохиолдол цөөнгүй байдаг. Энэ бүхнээс болж нурууны үений суулт, үений шингэн багасах, нурууны багана яс муруйх, хазаах зэрэг эмгэгүүд үүсэж тухай бүрт ониошилгоо, эмчилгээнд хамрагдахгүй явсаар өвчин даамжирч ирэх хандлага манай иргэдийн дунд түгээмэл байна.

Уламжлалт анагаах ухааны эмч Д.Өлзийбаяр

No Comments

Leave a Reply