Витамин Д Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд

Витамин Д хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлнэ.

October 13, 2016
хөхний хавдар витамин д эмчилгээ

Витамин Д нь хавдрын эсийн огцом хурдацтай хуваагдлыг зогсоох үйлчилгээтэй уургийг идэвхжүүлж, эс хоорондын харилцааг сайжруулдаг байна. Витамин Д биед хангалттай хэмжээнд байгаа тохиолдолд хавдрын өсөлт зогсон, хавдрын цусан хангамж цаашид нэмэгдэх боломжгүй болдог гэнэ. Харин хавдар хэт томорч, хүнд шатанд орсон бол энэ үйл ажиллагаа дарангуйлагддаг ажээ. Иймээс цусанд витамин Д-ийн агууламж өндөр хавдартай өвчтөнүүд, витамин Д бага тодорхойлогдсон хүмүүстэй харьцуулахад хавдрын эмчилгээний дараах амьдрах хугацаа нь урт байгааг судалгаагаар тогтоожээ. Витамин Д цусанд 30-70нг/мл байвал хэвийн гэж үзнэ. Гэхдээ эрдэмтэд хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд витамин Д цусанд 70-100нг/мл хүртэл байвал өндөр үр дүнтэй хэмээн тодорхойлжээ. Судалгаагаар эмэгтэйчүүдийн цусанд витамин Д-ийн агууламж дунджаар 17 нг/мл түүнээс бага байгаа нь хэвийн доод хэмжээнээс 2 дахин бага байгааг харуулж байна. Харин хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдийн цусан дахь витамин Д-ийн хэмжээ 17 нг/мл бага байсан нь тогтоогджээ.
2011 оны Америк эмч нарын судалгаагаар цусны витамин Д-ийн хэмжээ 50нг/мл байх нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдлийг 50% бууруулдаг болохыг батласан. Бид хоол хүнсээрээ өдөрт 4000 ОУ-ын нэгж витамин Д авч байж цусан дахь хэмжээ 50нг/мл-т хүрэх боломжтой. АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн институтын зөвлөж байгаагаар насанд хүрсэн хүн өдөрт 600 ОУ-ын нэгж витамин Д авах ёстой бол 70 ба түүнээс дээш насны хүн 800-г авах ёстой байдаг гэнэ.

Юнимед Интернейшнл эмнэлгийн клиник лабораторид цусанд Витамин Д хэмжээг тодорхойлох шинжилгээг өдөр бүр /Даваа-Ням/ хийж байна. Та шинжилгээнийхээ хариунд дотрын эмчээс зөвлөгөө авч, өөрийн биеийн жинд тохируулан Витамин Д нөхөх зөвлөгөө, зааварчилгааг авах боломжтой. Лавлах утас: 7700-0000; 7700-0003

You Might Also Like

No Comments

Leave a Reply