Лабораторийн эмчийн зөвлөгөө

Энгийн херпес вирусийн талаар мэдвэл зохих 10 зүйл

October 12, 2016
torch энгийн херпес вирус шинжилгээ

1.Энгийн херпес вирус/Herpes Simplex Virus/ 1,2 гэсэн 2 өөр вирус байдаг.
2.Энгийн херпес 1 нь ам уруул орчмоор цэврүүт тууралт гарах буюу хомхой долоох хэлбэрээр шинж тэмдэг илэрнэ.
3.Энгийн херпес 2 нь бэлэг эрхтэний орчмоор цэврүүт тууралт гарах загатнах шинж тэмдэг өгөх бөгөөд бэлгийн херпес гэж нэрлэгддэг.
4.Дэлхий дээр 3,7 тэрбум буюу 50-аас доош насны хүмүүсийн 67 % нь энгийн херпес вирус 1-ийн халдвартай, 15-49 насны 417 сая хүмүүсээс 11% нь энгийн херпес вирус 2-ийн халдвартай болох нь бүртгэгджээ.
5.Халдвар биеэс ялгарч буй бүх төрлийн шингэнээр дамжиж халдварлана. Үүнд : шүлс, хөхний сүү, үрийн шингэн, үтрээний шүүрэл, эхээс урагт гэх мэт…
6.Хэн халдварт илүү өртөх эрсдэлтэй вэ? Дархлалын систем суларсан, жирэмсэн хөхүүл эхчүүд, нярай болон бага насны хүүхдүүд
7.Энгийн херпес вирусийн зохнилон үүсгэх өвчин:
Арьс, нүд, амны эмгэг: Нас баралт бага боловч 38% орчимд мэдрэлийн эмгэг үүсэх эрсдэлтэй.
Төв мэдрэлийн системийн эмгэг: Арьс, нүд, амны өөрчлөлт илэрсэн болон илрээгүй тохиолдолд үүссэн энцефалит
Тархмал хэлбэрийн эмгэг: Нярайд тохиолдох хамгийн хүнд хэлбэр бөгөөд нярайн 90% нь энддэг.
8.Оношилгоо нь венийн судаснаас 4-5 мл цус авах бөгөөд манай лабораторид дараах үзүүлэлтийг үзнэ. Лавлах утас: 7700-0000
A.HSV ½ Ig G эсвэл HSV 1 Ig G, HSV 2 Ig G –үзүүлэлт эерэг гарах нь хуучин, дахисан халдварыг илэрхийлнэ.
B.HSV ½ M –үзүүлэлт эерэг буюу хэвийн үр дүнгээс өндөр гарах нь анхдагч, идэвхитэй халдвар байгааг харуулна.
C.Дээрх үзүүлэлтүүд сөрөг буюу хэвийн үр дүндээ гарах нь та вирусийн халдвараар өвчлөөгүй. Гэхдээ эрсдэл байгаа эрүүл ахуйн дэглэмээ сахих шаардлагатайг зааж байна.
9.Эмчилгээ : вирусийн эсрэг эмчилгээ эмчийн заавраар хийгдэнэ
10.Шинжилгээ хийлгэх заалт :
A.Жирэмслэхийг төлөвлөж буй хосууд
B.Жирэмсний эхний сардаа байгаа эмэгтэйчүүд
C.Бусад : Эмчийн заалтаар

Клиник лабораторын эмч Ц.Цолмон

You Might Also Like

No Comments

Leave a Reply