Жирэмсний тестээр 2 зураас гарсан мөчөөс л хэвлийд бүрэлдэж байгаа бяцхан үрээ охин болов уу? хүү болов уу? хэмээн догдолж хүүхдийнхээ хүйсийг хэзээ мэдэх боломжтой бол гэсэн бодол хүн бүрт өөрийн эрхгүй л төрдөг билээ. Жирэмсний 11-12 долоо хоногтойд буюу 3 сарын хугацаанд таны хүүхдийн бүх эрхтэн систем үүсэж, бүрэн бүрэлдсэн байна. Цаашид шинээр үүсэх эрхтэн гэж үгүй, зөвхөн өсөж, томрох, төрөөд гадаад орчинд амьдрах чадвартай болохоор хөгжих үедээ шилждэг. Жирэмсний 3 сар хүртэл эрэгтэй, эмэгтэй хүүхдийн гадна бэлэг эрхтний хүйсийн ялгаран хөгжил нь адилхан харагдах бөгөөд түүнээс хойш эрэгтэй хүүхдийн шодой, эмэгтэй хүүхдийн бэлгийн их уруулууд тод ялгарч харагдаж эхлэх тул хүүхдийн хүйсийг мэдэх боломж бүрдэнэ. Тиймээс хүүхдийн хүйсийг 16-17 недель хүрээд 100% баталгаатай оношлодог бол манай эмнэлгийн HD/4D аппаратны тусламжтай 13-14 долоо хоногтойд нь хүүхдийн хүйсийг 100% баталгаатай оношилж байна. Бид таны хүүхдийн анхны киног дүрсжүүлэх болно.
Дүрс оношлогооны их эмч Ж.Оюунтуяа
No Comments