Лабораторийн эмчийн зөвлөгөө

Токсоплазмын халдвар гэж юу вэ?

October 11, 2016
torch торч шинжилгээ өгөх халдвар

Токсоплазм нь хоол боловсруулах замын шимэгч юм. Анхдагч тээгч нь муурын төрлийн амьтад бөгөөд муурын ялгадсаар дамжин халдвар тархана. Тиймээс муур тэжээдэг хүмүүст халдвар авах эрсдэл өндөр. Хүнд халдвар дамжих хамгийн нийтлэг зам нь түүхий болон шүүрхий мах, эсвэл түүхий хүнсний ногоо байдаг.
Хүн амын дундах токсоплакмозын халдварын тархалт: Дэлхийн нийт хүн амын 1/3 нь токсоплазмоор халдварлагдсан бөгөөд 15% нь АНУ-д, 90% нь Бразилд тархсан байна. Манай орны хувьд одоогоор уг халдварын тархалтын судалгаа хийгдээгүй боловч мах махан бүтээгдэхүүний хэрэглээ өндөр байдаг тул халдвар авах эрсдэлтэй гэж үздэг. Мөн гэртэй муур тэжээдэг хүмүүс илүү эрсдэлд өртдөг байна.
Токсоплазмын халдвар дархлаа хэвийн хүнд шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрээр илрэх ба дархлаа дарангуйлагдсан хүн эсвэл урагт халдварласан тохиолдолд ноцтой аюултай байж болно.
Өвчний цочмог үед токсоплазм ихсээр дамжин урагт халдварлана. Төрөх үед нярай шинж тэмдэггүй байдаг ба өвчний шинж тэмдэг хожуу илэрдэг.
Токсоплазмын халдварын оношилгоо нь цусанд өвөрмөц уургууд (IgG, IgM)-ыг илрүүлэх шинжилгээнд тулгуурлана. Ингэснээр халдварын идэвхжил, хэзээ халдвар авсныг тодорхойлох боломжтой.
Урьдчилан сэргийлэлт:
– Муурны ялгадас болон бохирдсон хөрс зэрэгт хүрэхгүй байх, хүрэх шаардлагатай тохиолдолд бээлий өмсөх
– Махыг сайтар болгож хэрэглэх, даршилсан, утсан, ил галд шарсан махнаас татгалзах
– Гадуур хооллохдоо загас, эсвэл шувууны мах сонгох. Токсоплазм нь махыг хөлдөөх үед үхдэг.
– Түүхий ногоог сайтар угааж хэрэглэх
– Хөрс шороотой ямар нэг зүйлс, эсвэл багажинд хүрсэн тохиолдолд гараа угаах

Мэдээлэл бэлтгэсэн: эмч Ц.Цолмон

Юнимед Интернейшнл эмнэлгийн клиник лабораторид уг халдварыг илрүүлэх шинжилгээг тогтмол хийж байна.
Лавлах утас: 7700-0000

You Might Also Like

No Comments

Leave a Reply